ХААИС-ийн харьяа Заамар Политехник Коллеж

📌ТӨВ АЙМГИЙН МБСБ-УУДЫН “УРЛАГ-СПОРТ”-ЫН АНХДУГААР НААДАМД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.

Төвийн аймгийн МБСБ-уудын “УРЛАГ-СПОРТ”-ын анхдугаар наадмаас тус сургуулийн баг тамирчдаас дараах амжилтуудыг гаргалаа. Үүнд Уран илтгэлийн уралдаанд гагнуурын 2а ангийн суралцагч О.Гэрэлт-Од 3-р байр хүрэл медаль Эрэгтэй волейболын төрөлд Ш.Эрдэнэбаяр ахлагчтай баг 1-р байр Алтан медаль Эмэгтэй волейболын төрөлд С.Хулан ахлагчтай баг 3-р байр хүрэл медаль Сагсан бөмбөгийн эрэгтэй төрөлд Н.Тулга ахлагчтай баг 3-р байр […]

Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын үнэлгээний ажилтан, баталгаажуулагч бэлтгэх сургалт зохион байгуулагдлаа.

Энэ сарын 7-9-ны өдрийн хооронд Боловсролын үнэлгээний төв, “Чанарын дотоод баталгаажуулалтын зөвлөл” ТББ-тай хамтран 2025-2026 онд чадамжийн үнэлгээний ажилтан, баталгаажуулагч бэлтгэх , эрх сунгах сургалтыг хамтран зохион байгуулж байна. Уг сургалтад тус сургуулийн багш мэргэжилтнүүд болон түншлэгч, ажил олгогч байгууллагын төлөөллүүд оролцож байна. “Чанарын дотоод баталгаажуулалтын зөвлөл” ТББ -ын сургагч багш Б.Мянган (Ph.D), PCQI, Б.Пүрэвдорж […]

📌”ТЭНГЭРИЙН ЗУРЛАГА” УЙГАРЖИН МОНГОЛ БИЧГИЙН УРАЛДААН БОЛЛОО.

Соёлын бүтээлч сар, Монгол бахархалын өдөрт зориулсан “ТЭНГЭРИЙН ЗУРЛАГА” уйгаржин монгол бичгийн уралдааныг багш ажилтан, суралцагч нарын дунд зохион байгууллаа. Суралцагч нарын төрөлд 1-р байр Тогоочийн ангийн 1-р дамжааны суралцагч М.Уранбаяр 2-р байранд Мал амьтны эмнэл зүйн 1-р дамжааны суралцагч П.Баярмаа 3-р байр Авто засварын 1-р дамжааны суралцагч н.Нарансолоно нар эзэллээ. Багш ажилтануудаас 1-р байр […]

📌ТАЛАРХАЛ

Оффис болон бичиг хэргийн ажил мэргэжлийн 4а ангид суралцаж буй 7 суралцагч нар ангийн төлөвлөгөөний дагуу Хайлааст багийн 2 дугаар сургуулийн 9а, 9б бүлгийн сурагчид болон анги удирдсан багш нарт халуун аарц өгч дархлааг дэмжлээ Суралцагч нартаа баярлаж буйгаа илэрхийлээд сурлагын өндөр амжилт хүсье.

📌ШИНЭ СУРАЛЦАГЧ НАРЫН ТАНИЛЦАХ УУЛЗАЛТ БОЛЛОО.

2025-2026 оны хичээлийн жилд тус сургуульд шинээр элсэн суралцаж буй суралцагчдын “Танилцах уулзалт”-ыг сургуулийн захиргаанаас зохион байгууллаа. Уг уулзалтад 3 жилийн ангид элсэн суралцаж буй суралцагч нар оролцож суралцагчийн тангарагаа өргөлөө. Манай сургуулийг зорин ирж суралцаж буй хүүхдүүдийнхээ цаашдын сурлага хөдөлмөрт өндөр амжилт хүсээд “Чиний сонгосон мэргэжил бол үнэ цэнтэй ур чадвар, Юу ч хийлээ […]

📌ITF ТАЕКВОНДО БОЛОН ЗЭВСЭГГҮЙ ТУЛАЛДАХ ГАРДАН ТУЛААНЫ ДУГУЙЛАН ХИЧЭЭЛЛЭЖ БАЙНА.

📍Тус сургуулийн 2025- 2026 оны хичээлийн жилийн сургалт хүмүүжлийн ажлын хуваарийн дагуу ITF таеквондо болон зэвсэггүй тулалдах гардан тулааны дугуйлан хичээллэж байна. Тус дугуйланд 1-3 курсийн 20-25 суралцагч хамрагдаж байна.

📌 БОГИНО ХУГАЦААТ МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДАЖ БАЙНА.

📍ӨМӨЗО-ны Ордос хотын Ордос мэргэжлийн коллежийн Мал аж ахуйн мэргэжлийн сургуульд байгаль хамгаалах нөхөн сэргээлт, фермерийн аж ахуй эрхлэгч чиглэлээр багш В.Оюунцэцэг, О.Алимаа, С.Урангоо нар суралцагчдын хамт богино хугацаат мэргэжил дээшлүүлэх сургалтад энэ сарын 5- 12 -ны хооронд хамрагдаж байна.