ХААИС-ийн харьяа Заамар Политехник Коллеж

📌ЗАРИМ ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ТАЛААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Сумын хэсгийн төлөөлөгч, Цагдаагийн ахлах дэслэгч Б.Мөнхбаатар ЗДТГ хууль эрх зүйн мэргэжилтэн Э.Цэвэлмаа Олон нийтийн байцаагч А.Доржжанцан нар Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын гэмт хэрэг зодоон дээрэлхэлт, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон бусад хууль тогтоомжийн талаар сургалт зохион байгууллаа. Нийт 1-р дамжааны 33 суралцагч хамрагдлаа.

📌ТУРШЛАГА СУДАЛЛАА

Тус сургуулийн мехникжсан тээврийн хэрэгсэл механизмын засвар үйлчилгээ мэргэжлийн багш А.Доржжанцан суралцагч нарынхаа хамт Монгол-Солонгосын Политехник коллеж болон “Таван богд “ группын БНХАУ-ын “Geely” брэндийн автомашины засврын газар, “Моннис Групп”-ийн “Ниссан” брэндийн үзүүлэнгийн танхимын автомашины засварын газрын сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй танилцаж туршлага судаллаа. Мөн энэ үеэр дээрх байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ байгуулан цаашид олон […]

📌”ДӨЛ” ТЭМЦЭЭНИЙ ХОШОЙ АВАРГА БОЛЛОО.

Эх орноо батлан хамгаалах ирээдүйн эзэд болсон өсвөрийн хүүхэд залуучууд суралцагчдад цэрэг эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилго бүхий цэрэг спортын “Дөл” тэмцээнд нийт 5 баг өрсөлдөж тус Политехник коллежийн баг 2 дахь жилдээ “ТЭРГҮҮН” байр эзэллээ Тэмцээндээ хурд хүч авхаалж самбаагаа сорин оролцсон суралцагч нартаа болон бэлдсэн багш А.Доржжанцан багшдаа талархал илэрхийлье.

📌СУРГАЛТЫН ОРЧНЫГ ТАНИЛЦУУЛЛАА.

1-р сургуулийн 9-р ангийн суралцагч нарт сургуулийн сургалтын танхим болон дадлагын газруудыг танилцууллаа. Сурагчиддаа сурлага хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсье.