МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГАД СУРАЛЦАГЧИД ТЭТГЭЛЭГ ОЛГОХ ЖУРАМ БОЛОН ТЭТГЭЛГИЙН ХЭМЖЭЭ БАТЛАХ ТУХАЙ
https://legalinfo.mn/mn/detail?lawId=16960661169331&showType=1 Засгийн газрын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 421 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГАД СУРАЛЦАГЧИД ТЭТГЭЛЭГ ОЛГОХ ЖУРАМ Нэг.Нийтлэг үндэслэл 1.1.Монгол Улсад мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх сургалтын үйл ажиллагаа эрхэлж байгаа мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллеж (цаашид “Сургалтын байгууллага” гэх)-ийн суралцагчийг урамшуулах, дараагийн түвшинд шатлан суралцах, сургалтын чанар, хүртээмж, үр дүнг нэмэгдүүлэх, гарааны бизнес эхлүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, дэмжлэг үзүүлэх зорилгоор Боловсролын ерөнхий хуулийн 11.3-т заасан суралцагчид суралцагчийн тэтгэлэг олгоход энэ журмыг баримтална. 1.2.Сургалтын байгууллагад анх удаа мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх хөтөлбөрийг судалж, төгсөлтийн үнэлгээнд тэнцэн, тэтгэлэг авах шаардлага хангасан 45 хүртэлх насны суралцагчид тэтгэлгийг нэг удаа олгоно. 1.3.Мэргэжлийн боловсрол эзэмшиж, техникийн боловсролын хөтөлбөрт тухайн мэргэжлээр шатлан суралцаж, энэ журмын 1.2-т заасан шаардлага хангасан төгсөгчид тэтгэлэг олгоно. 1.4.Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 11.1 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 63 дугаар зүйлд заасны дагуу дагалдан суралцах гуравласан хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр мэргэжлийн болон техникийн боловсролын хосмог сургалтаар суралцаж байгаа энэ журмын 1.2-т заасан шаардлага хангасан суралцагчид тэтгэлгийг сургалтын төгсгөлд нэг удаа олгоно. 1.5.Гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх эрх бүхий байгууллагын шийдвэрийн дагуу сургалтын байгууллага цахим хэлбэрээр сургалтыг зохион байгуулсан тохиолдолд суралцагчдад тэтгэлгийг олгоно. 1.6.Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 6.10-д заасны дагуу тохируулга хийсэн хөтөлбөрөөр суралцсан төгсөгчид нийт суралцсан хугацаанд нь […]
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙГ 2023 ОНЫ 07 ДУГААР САРЫН 07-НЫ ӨДӨР ШИНЭЧЛЭН НАЙРУУЛСАН.
ТА БҮХЭН ЛИНК ДЭЭР ДАРЖ ХУУЛЬТАЙ ТАНИЛЦАНА УУ https://legalinfo.mn/mn