ХААИС-ийн харьяа Заамар Политехник Коллеж

Эрхэм зорилго: Уншигчдын оюуны эрэлт хэрэгцээг бүрэн дүүрэн хангахуйц чанартай фондтой, шинэлэг үйлчилгээтэй, орчин үеийх техник технологи бүхий мэдээллийн төв болоход оршино.

Номын сангийн үндсэн чиг үүрэг: Номын сан нь уншигч, хэрэглэгчдийн судалгаа, шинжилгээ хийх, сурч боловсрох, мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх, өөрийгөө хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлж, холбогдох чиглэлийн ном, сурах бичиг, хэвлэмэл болон хэвлэмэл бус мэдээллүүдээр тогтмол хангах

Номын сан нь сургалтын албанд харьяалагдаж, 30 хүний суудалтай уншлагын танхим, 1номын санчтай. Номын сан нь ойрын болон үндсэн фондоос бүрдэх бөгөөд одоогийн байдлаар 6836 гаруй ном, сурах бичгээр үндсэн чиг үүргийн хүрээнд багш, оюутан, хэрэглэгчдийн мэдээллийн хэрэгцээг хангах, судалгаа шинжилгэний ажилд дэмжлэг үзүүлэх чиглэлээр ажлаа төлөвлөж, гүйцэтгэлээ хянаж тайлагнан үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна.

Дараах чигэлэл

  • Уншлагын танхимаар ном олгож үйлчлэх
  • Ном зүйн лавлагаа мэдээллээр хангах
  • Мэдээллийн самбар ажиллуулах
  • Шинэ номын мэдээ, номын үзэсгэлэн гаргах
  • Оюутнуудын дунд соёл хүмүүжлийн ажил явуулах