📌”МЭРГЭЖИЛ СУРТАЛЧЛАХ ӨДӨРЛӨГ”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Тус Политехник коллежийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, суманд үйл ажиллагаа явуулдаг ААН-үүд болон тус байгууллагатай түншлэн хамтран ажилладаг ААН-үүдтэй харилцаа холбоогоо өргөжүүлэх санал бодлоо солилцох мөн эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгчдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготойгоор өдөрлөг зохион байгуулагдлаа. Тус өдөрлөгийн нээлтийн үйл ажиллагаанд коллежийн захирал Ц.Баатарцогт, 1-р сургуулийн захирал Д.Өлзийбаяр, түншлэгч байгууллагын төлөөлөл, эцэг […]
📌Төвийн бүсийн “Шилдэг илтгэл-2026” уралдаан суралцагчдын дунд зохион байгуулагдлаа.
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш нарын судалгаа-шинжилгээний ажлыг дэмжих, багш, суралцагч нарын мэргэжлийн ур чадвар, арга зүй, шинэ санаа, туршлагыг түгээн дэлгэрүүлэх Төвийн бүсийн “Шилдэг илтгэл-2026” уралдаан 2 дахь өдөрөө үргэлжлэн суралцагчдын дунд зохион байгуулагдлаа. Тус уралдаанд Дархан, Сэлэнгэ, Төв аймгийн Эрдэнэ, Зүүнхараагийн Политехник коллежийн 6 суралцагчид ур ухаанаа уралдуулан оролцлоо
📌”Амжилт гэж юу вэ?” нөхөрсөг уулзалт зохион байгуулагдлаа
Тус сургуулийн нэрэмжит Төвийн бүсийн илтгэлийн уралдааны үеэр оролцогч суралцагчдыг хооронд нь танилцуулах нөхөрсөг спортын тэмцээн болон “Амжилт” сэдэвт сургалтыг мэргэжлийн багш А. Доржжанцан, С. Урангоо, Ц. Мөнхдэмбэрэл нар зохион байгууллаа. Илтгэлийн уралдаанд оролцогч суралцагч нартаа өндөр амжилт хүсье.