ХААИС-ийн харьяа Заамар Политехник Коллеж

✅ Тус Политехник коллежийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, суманд үйл ажиллагаа явуулдаг ААН-үүд болон тус байгууллагатай түншлэн хамтран ажилладаг ААН-үүдтэй харилцаа холбоогоо өргөжүүлэх санал бодлоо солилцох мөн эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгчдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготойгоор өдөрлөг зохион байгуулагдлаа.

✅ Тус өдөрлөгийн нээлтийн үйл ажиллагаанд коллежийн захирал Ц.Баатарцогт, 1-р сургуулийн захирал Д.Өлзийбаяр, түншлэгч байгууллагын төлөөлөл, эцэг эхчүүд болон сургуулийн хамт олон, 1-р сургуулийн 9-р анги төгсөгч сурагчид уг үйл ажиллагаанд оролцлоо

✅ “Мэргэжил сурталчлах өдөрлөг”-т оролцож буй нийт түншлэгч байгууллагын төлөөлөл, эцэг эхчүүд, суралцагч нартаа талархал илэрхийлье.

❤️МЭРГЭЖИЛ БҮХЭН САЙХАН❤️

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *