📌ITF ТАЕКВОНДО БОЛОН ЗЭВСЭГГҮЙ ТУЛАЛДАХ ГАРДАН ТУЛААНЫ ДУГУЙЛАН ХИЧЭЭЛЛЭЖ БАЙНА.
📍Тус сургуулийн 2025- 2026 оны хичээлийн жилийн сургалт хүмүүжлийн ажлын хуваарийн дагуу ITF таеквондо болон зэвсэггүй тулалдах гардан тулааны дугуйлан хичээллэж байна. Тус дугуйланд 1-3 курсийн 20-25 суралцагч хамрагдаж байна.
📌 БОГИНО ХУГАЦААТ МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДАЖ БАЙНА.
📍ӨМӨЗО-ны Ордос хотын Ордос мэргэжлийн коллежийн Мал аж ахуйн мэргэжлийн сургуульд байгаль хамгаалах нөхөн сэргээлт, фермерийн аж ахуй эрхлэгч чиглэлээр багш В.Оюунцэцэг, О.Алимаа, С.Урангоо нар суралцагчдын хамт богино хугацаат мэргэжил дээшлүүлэх сургалтад энэ сарын 5- 12 -ны хооронд хамрагдаж байна.
Ерөнхий эрдмийн хичээлийн судлагдахууны олимпиад зохион байгуулагдлаа.
Суралцагчдын мэдлэг чадварыг сорих, сурах идэвхийг дээшлүүлэх авьяаслаг суралцагчдыг илрүүлэх дараагийн шатны олимпиадын бэлтгэлийг хангах зорилгоор ерөнхий эрдмийн хичээлийн судлагдахууын олимпиад зохион байгуулагдлаа. Тус олимпиадад нийт 1-р дамжааны суралцагч нар оролцож хичээл тус бүрээр нь суралцагч нарыг урамшууллаа Мэдээлэл технологийн хичээл 1. Хоолны үйлчилгээ 1А – Б.Гэрэлт-Од 2. Мал амьтаны эмнэл зүй 1а – Б.Содов […]
“Сансарт амьдрах” сэдэвт уралдаан зохион байгууллаа.
Дэлхийн сансарын долоо хоногийг тохиолдуулан “Сансарт амьдрах” сэдвийн хүрээнд сансарын технологийн ололт амжилтаар дамжуулан хүүхэд, залуусын шинжлэх ухаанд дурлах, сонирхлыг нэмэгдүүлэх, STEAM боловсролыг түгээх, сансрын салбарын ач холбогдлын талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх арга хэмжээ зохион байгуулж, хүүхдүүд суралцагч нар дээрх сэдвийн хүрээнд гар зургаараа уралдлаа.
Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт зохион байгууллаа.
Тус сургуулийн хамт олон энэ сарын 28-ны өдөр Хайлааст багийн хоёрдугаар сургуулийн 9 дүгээр ангийн сурагчдад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт болон сургуулийн анги танхим суралцах орчныг танилцуулав. Уг арга хэмжээг сургалтын менежер Б.Пүрэвдулам, арга зүйч Ж.Дэлгэржаргал багш М.Баярцэцэг нар удирдан зохион байгууллаа. Арга хэмжээнд нийт 50 орчим сурагчид оролцлоо.
ЯАГААД МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ ХЭРЭГТЭЙ ВЭ?
Амьдралын баталгаа Мэргэжилтэй хүн ажилгүй үлдэх магадлал багасдаг. Чи өөрөө өөрийгөө авч явах боломжтой болдог. Орлого тогтвортой байх Мэргэжил эзэмшсэнээр хийсэн хөдөлмөр чинь илүү үнэ цэнтэй болж, тогтмол орлого олох боломжтой. Ирээдүйд өсөж хөгжих боломж Нэг мэргэжилтэй болсноор дараа нь илүү нарийн чиглэлээр суралцах, туршлага хуримтлуулах зам нээгддэг. Өөртөө итгэлтэй болох “Би энэ ажлыг чадна” […]
ЦЭРЭГ-СПОРТЫН ДӨЛ-2025 ТЭМЦЭЭН

Цэрэг-спортын Дөл тэмцээн Төв аймгийн хэмжээнд жил бүр зохион байгуулагддаг бөгөөд манай суманд 2025.04.29-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Энэ тэмцээний зорилго бол сурагчдыг Цэрэг-Эх оронч хүмүүжил, үзэл төлөвшүүлэх, бие бялдар сэтгэл зүйн бэлтгэл, тэсвэр хатуужил олгох, эх орноо батлан хамгаалах бэлтгэл эзэмшүүлэх, Монгол цэргийн залгамж халааг бэлтгэх зорилготой. Уг тэмцээнд: Тэргүүн байранд Политехник коллежийн баг […]