Тус сургуулийн хамт олон энэ сарын 28-ны өдөр Хайлааст багийн хоёрдугаар сургуулийн 9 дүгээр ангийн сурагчдад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт болон сургуулийн анги танхим суралцах орчныг танилцуулав. Уг арга хэмжээг сургалтын менежер Б.Пүрэвдулам, арга зүйч Ж.Дэлгэржаргал багш М.Баярцэцэг нар удирдан зохион байгууллаа. Арга хэмжээнд нийт 50 орчим сурагчид оролцлоо.

