ХААИС-ийн харьяа Заамар Политехник Коллеж

ХААИС-н харьяа Төв аймаг дахь Политехник коллежийн захирлын  2025.01.20-ний А/07 тоот тушаалаар  бүтцийг 49 орон тоо батталсан. Үүнээс захирал , сургалтын менежер, Арга зүйч- 2,  үндсэн багш 18 үүнээс ерөнхий эрдмийн 6, мэргэжлийн 12 багштай, нийт 27 багш ажиллагсадтай  байна. 2025 оны байдлаар жирэмсэн амаржсаны чөлөөтэй багш 1,  3 жилийн ангид мэргэжлийн анги нээгдсэн учраас багшийн ачааллаас шалтгаалан багшийн сул орон тоо-3    сул орон тоог нөхөж  мэргэжлийн чиглэлийн нээлттэй сонгон шалгаруулалтын журмын дагуу албан тушаалын шаардлага хангагдсан хүний нөөцийг бүрдүүлэн ажиллаж байна. /Хими биологийн багшийн сул орон тоо хүлээгдэж байна./  

2025-2026 онд 51 орон тоотой ажиллаж Сул орон тоогоор нөхөн хангалт тооцвол  95 %-тай байна.

Тус сургуулийн стратеги төлөвлөгөөнд эрх зүйн үндэс нь Боловсролын тухай багц хууль, “Алсын хараа 2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Шинэ сэргэлтийн бодлого болон Монгол Улсын Засгийн Газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Төв аймгийн болон Заамар сумын Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр болон бусад бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан зорилт, арга хэмжээтэй уялдуулан хэрэгжилтийг хангаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *