ХААИС-ийн харьяа Заамар Политехник Коллеж

📌 БНХАУ-ын DBN группийн инноваци, сургалт–үйлдвэрлэл–интеграцийн экосистем, байгууллагын дотоод чанарын баталгаажуулалт, орлогын менежмент, сургалт, үйлдвэрлэлийн баазыг ашиглан үйлдвэрлэл, газар тариалангийн орлогыг нэмэгдүүлэх аргачлалд суралцах, сургагч багш, мэргэжилтэн бэлтгэх, судалгаа шинжилгээ ба брэнд бүтээгдэхүүн хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах, 5 сургалтын байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа.

📌 Тус сургалтад Боловсролынын яамны сайдын зөвлөх, БМИҮЗ-ийн дарга мэргэжилтнүүд, мэргэжлийн 9 сургуулийн захирал, багш нар болон тус сумын Политехник коллежийн мэргэжлийн багш У.Мягмардорж, Ц.Мөнхдэмбэрэл, У.Уранбайгаль, М.Баярцэцэг нар хамрагдлаа.

📌Оролцогчид DBN Innovation Park /Туршилтын ферм/ дээрх 3 өдрийн сургалтаас гадна Өвөрмонголын боловсролын гадаад оюутан суралцуулах төв, Ажил мэргэжлийн сургууль, Мэдээллийн тeхнологийн дээд сургууль зэрэг олон байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа.

📌Зохион байгуулагчаар БМИҮЗ, DBN Group, Өсөх Жим ХХК ажиллав. Сургалтын агуулгын хүрээнд нийт 24 оролцогч гэрчилгээ, батламж гардан авлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *