Номын санч Б.Бадамгарав болон сургалтын албаны менежер Б.Пүрэвдулам нар “Номын клуб”-ын суралцагчдын хамт Төв аймгаас төрсөн Ардын уран зохиолчдыг залуу үед сурталчлан таниулах, монгол үндэстний оюун санааны бахархал болгож зохиол бүтээлийг нь ямагт амьдруулах зорилгоор номын үзэсгэлэнг зохион байгууллаа.
Үзэсгэлэнд Ардын уран зохиолчдын зохиол бүтээлээс гадна сургуулийн номын фонд дахь Төв аймгийн зохиолчдын бичсэн ном, Монголын түүхэн роман, ном зохиолоос толилуулаа.
Уншигчдын дунд АХА-тэмцээн, Азтай уншигч – азын сугалаа зохион байгуулав.
АХА- асуулт хариултын тэмцээнд :
1-р байр Г.Гэрэлт-Од / гагнуурчин 2-р курс /
2-р байр Э.Энхтүвшин / тогооч 3-р курс /
3-р байр М.Үүрцайх / ф.а.а 2-р курс / нарыг өргөмжлөл үнэ бүхий зүйлээр шагнав.
Азтай уншигч – Азын сугалаанд Авто засварын 3-р курсын суралцагч Д.Сайнбаяр шалгарч
Сургалтын албаны менежер Б.Пүрэвдулам номоор шагнаж урамшууллаа. Номын цагаан буян дэлгэрэх болтугай .



