Хөдөө аж ахуйн их сургуулийн харьяа Төв аймаг дахь Политехник коллежийн нэрэмжит Төвийн бүсийн мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш нарын “ШИЛДЭГ ИЛТГЭЛ-2026” уралдааныг энэ сарын 16-17-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш нарын судалгаа-шинжилгээний ажлыг дэмжих, багшийн мэргэжлийн ур чадвар, арга зүйн шинэ санаа, туршлагыг түгээн дэлгэрүүлэхэд зорилго оршино.
Уг үйл ажиллагааны нээлтэнд сумын ИТХ-ын дарга Д.Мөнхтуяа, тус сургуулийн захирлын үүргийг хавсран гүйцэтгэгч Ц.Баатарцогт болон Заамар политехник коллежийн хамт олон, суралцагч иргэдийн төлөөлөл оролцлоо.
Уралдааны шүүгчээр МУ-ын зөвлөх багш, Мэргэжлийн боловсролын салбарын чадамжид суурилсан сургалтын үндэсний зөвлөх, DACUM чиглүүлэгч, ОУ-ын магистр Д.Энхбаатар, МУБИС-ийн боловсрол судлалын сургуулийн тэнхимийн эрхлэгч, доктор профессор Г.Баярмаа, Багшийн мэргэжлийн тэргүүлэх, боловсролын магистр зэрэгтэй багш ЖДэлгэрмаа нар ажиллав.
Уг уралдаанд Дархан, Сэлэнгэ, Төв аймгийн Эрдэнэ, Зүүнхараагийн Политехник коллежийн 8 багш нар ур ухаанаа уралдуулан оролцлоо.
Нийт уралдаанд оролцогч багш нартаа цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсье. Номын цагаан буян өнө мөнхөд ивээх болтугай.







