Мэргэжлийн болон техникийн боловсролын Төвийн бүсийн менежер, багш нарт багийн хамтын ажиллагааны ач холбогдол, багаар ажиллах арга зүйн талаар сургалт-хэлэлцүүлгийг тус Политехник коллежийн сургалтын менежер Б.Пүрэвдулам, багш М.Баярцэцэг нар зохион байгууллаа.
Мөн идэвхтэй сургалтын арга болон өөрийн сайн туршлагыг түгээн дэлгэрүүлж, харилцан туршлага солилцлоо.
Бидэнтэй хамтран туршлага хуваалцсан Төвийн бүсийн багш нартаа талархал илэрхийлье.



