Монголын хүний нөөцийн хөгжлийн ассоциацийн багтай хамтран ажиллалаа
“Ёс зүйтэй хамт олон” аяны хүрээнд Монголын хүний нөөцийн хөгжлийн ассоциацийн захирал С.Наранбаатар, багш н.Сүнжидмаа нар тус сургуулийн багш, ажилтнуудад хувь хүний харилцаа хандлага, байгууллагын соёл, стратеги менежмент, ажлын байрны стресс зэрэг сэдвүүдээр сургалт зохион байгууллаа. Мөн энэ үеэр байгууллагын ёс зүйн дэд хорооны хамт олон аяны нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулав.
Уг ажлыг зохион байгуулсан сургуулийн захирал Ц.Баатарцогт болон С.Наранбаатар захирал нартаа ажилд нь амжилт хүсье.
Сургалтад амжилттай оролцож сертификат авсан бүх багш ажилчиддаа цаашдын ажилд нь амжилт хүсье.




