ХААИС-ийн харьяа Заамар Политехник Коллеж

📌Төвийн бүсийн “ Шилдэг илтгэл-2026” уралдааны шагнал гардуулах ажиллагаа боллоо.

Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш нарын судалгаа-шинжилгээний ажлыг дэмжих, багш, суралцагч нарын мэргэжлийн ур чадвар, арга зүй, шинэ санаа, туршлагыг түгээн дэлгэрүүлэх Төвийн бүсийн “Шилдэг илтгэл-2026” уралдааны дүн гарлаа. Уралдааны багшийн төрөлд 1-р Төв аймаг дахь Политехник коллежийн багш Т.Жанчивсүрэн 2-р байр ХААИС-ийн харьяа Төв аймаг дахь Политехник коллежийн багш Д. Даваажаргал 3-р […]

📌Багаар ажиллах арга зүй сэдэвт сургалт-хэлэлцүүлэг боллоо

Мэргэжлийн болон техникийн боловсролын Төвийн бүсийн менежер, багш нарт багийн хамтын ажиллагааны ач холбогдол, багаар ажиллах арга зүйн талаар сургалт-хэлэлцүүлгийг тус Политехник коллежийн сургалтын менежер Б.Пүрэвдулам, багш М.Баярцэцэг нар зохион байгууллаа. Мөн идэвхтэй сургалтын арга болон өөрийн сайн туршлагыг түгээн дэлгэрүүлж, харилцан туршлага солилцлоо. Бидэнтэй хамтран туршлага хуваалцсан Төвийн бүсийн багш нартаа талархал илэрхийлье.

📌БНХАУ-ын DBN Group-н инновацыг дэмжих төв, сургалтын байгууллагуудтай танилцах аялалд оролцлоо.

БНХАУ-ын DBN группийн инноваци, сургалт–үйлдвэрлэл–интеграцийн экосистем, байгууллагын дотоод чанарын баталгаажуулалт, орлогын менежмент, сургалт, үйлдвэрлэлийн баазыг ашиглан үйлдвэрлэл, газар тариалангийн орлогыг нэмэгдүүлэх аргачлалд суралцах, сургагч багш, мэргэжилтэн бэлтгэх, судалгаа шинжилгээ ба брэнд бүтээгдэхүүн хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах, 5 сургалтын байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа. Тус сургалтад Боловсролынын яамны сайдын зөвлөх, БМИҮЗ-ийн дарга мэргэжилтнүүд, мэргэжлийн 9 сургуулийн захирал, […]