ХААИС-ийн харьяа Заамар Политехник Коллеж

📌Багаар ажиллах арга зүй сэдэвт сургалт-хэлэлцүүлэг боллоо

Мэргэжлийн болон техникийн боловсролын Төвийн бүсийн менежер, багш нарт багийн хамтын ажиллагааны ач холбогдол, багаар ажиллах арга зүйн талаар сургалт-хэлэлцүүлгийг тус Политехник коллежийн сургалтын менежер Б.Пүрэвдулам, багш М.Баярцэцэг нар зохион байгууллаа. Мөн идэвхтэй сургалтын арга болон өөрийн сайн туршлагыг түгээн дэлгэрүүлж, харилцан туршлага солилцлоо. Бидэнтэй хамтран туршлага хуваалцсан Төвийн бүсийн багш нартаа талархал илэрхийлье.

📌”Амжилт гэж юу вэ?” нөхөрсөг уулзалт зохион байгуулагдлаа

Тус сургуулийн нэрэмжит Төвийн бүсийн илтгэлийн уралдааны үеэр оролцогч суралцагчдыг хооронд нь танилцуулах нөхөрсөг спортын тэмцээн болон “Амжилт” сэдэвт сургалтыг мэргэжлийн багш А. Доржжанцан, С. Урангоо, Ц. Мөнхдэмбэрэл нар зохион байгууллаа. Илтгэлийн уралдаанд оролцогч суралцагч нартаа өндөр амжилт хүсье.

📌ТӨВИЙН БҮСИЙН ИЛТГЭЛИЙН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Хөдөө аж ахуйн их сургуулийн харьяа Төв аймаг дахь Политехник коллежийн нэрэмжит Төвийн бүсийн мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш нарын “ШИЛДЭГ ИЛТГЭЛ-2026” уралдааныг энэ сарын 16-17-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш нарын судалгаа-шинжилгээний ажлыг дэмжих, багшийн мэргэжлийн ур чадвар, арга зүйн шинэ санаа, туршлагыг түгээн дэлгэрүүлэхэд зорилго […]

📌Төв аймгаас төрсөн ардын уран зохиолчдын номын үзэсгэлэн зохион байгуулагдлаа.

Номын санч Б.Бадамгарав болон сургалтын албаны менежер Б.Пүрэвдулам нар “Номын клуб”-ын суралцагчдын хамт Төв аймгаас төрсөн Ардын уран зохиолчдыг залуу үед сурталчлан таниулах, монгол үндэстний оюун санааны бахархал болгож зохиол бүтээлийг нь ямагт амьдруулах зорилгоор номын үзэсгэлэнг зохион байгууллаа. Үзэсгэлэнд  Ардын уран зохиолчдын зохиол бүтээлээс гадна сургуулийн номын фонд дахь Төв аймгийн зохиолчдын бичсэн ном, […]

📌ТӨВ АЙМГИЙН МБСБ-УУДЫН “УРЛАГ-СПОРТ”-ЫН АНХДУГААР НААДАМД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.

Төвийн аймгийн МБСБ-уудын “УРЛАГ-СПОРТ”-ын анхдугаар наадмаас тус сургуулийн баг тамирчдаас дараах амжилтуудыг гаргалаа. Үүнд Уран илтгэлийн уралдаанд гагнуурын 2а ангийн суралцагч О.Гэрэлт-Од 3-р байр хүрэл медаль Эрэгтэй волейболын төрөлд Ш.Эрдэнэбаяр ахлагчтай баг 1-р байр Алтан медаль Эмэгтэй волейболын төрөлд С.Хулан ахлагчтай баг 3-р байр хүрэл медаль Сагсан бөмбөгийн эрэгтэй төрөлд Н.Тулга ахлагчтай баг 3-р байр […]

Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын үнэлгээний ажилтан, баталгаажуулагч бэлтгэх сургалт зохион байгуулагдлаа.

Энэ сарын 7-9-ны өдрийн хооронд Боловсролын үнэлгээний төв, “Чанарын дотоод баталгаажуулалтын зөвлөл” ТББ-тай хамтран 2025-2026 онд чадамжийн үнэлгээний ажилтан, баталгаажуулагч бэлтгэх , эрх сунгах сургалтыг хамтран зохион байгуулж байна. Уг сургалтад тус сургуулийн багш мэргэжилтнүүд болон түншлэгч, ажил олгогч байгууллагын төлөөллүүд оролцож байна. “Чанарын дотоод баталгаажуулалтын зөвлөл” ТББ -ын сургагч багш Б.Мянган (Ph.D), PCQI, Б.Пүрэвдорж […]